Монгол Улсын Боловсролын
Их Сургууль
Математик Байгалийн
Ухааны Сургууль
Мэдээлэл зүйн тэнхим
Дадлагын тайлан
Гүйцэтгэсэн: МЗБ 3а М.Баасанжаргал
2015 он
Агуулга:
Хаана хийсэн талаар
Тохиолдсон бэрхшээл
түүнээс гарсан арга зам
Шинээр сурч мэдсэн зүйлс
Сургууль багш нарын
зүгээс үзүүлсэн дэмжлэг туслалцаа
Хийсэн ажлууд
Анги даалт
Өөртөө өгч буй дүгнэлт
СХД-ыг боловсронгуй
болгох талаар
Хавсралт
I шатны дадлагын
тайлан
Хаана хийсэн талаар:
Миний бие сурган хүмүүжүүлэх дадлагыг Архангай аймгийн
Хашаат сумын бүрэн дунд сургууль дээр 2015 оны 2-р сарын 2-с 2015 оны 3-р сарын
20-г хүртэл 7 долоон хоногийн хугацаанд
хийж гүйцэтгэлээ. Дадлагын хугацаанд Мэдээлэл зүйн багш Ц.Ууганбаяр дадлагыг
удирдан ажилласан.
Дадлагын хугацаанд 7а ангийг даан авч ажиллалаа.
Хичээл заахдаа 8 дүнтнй цаг, 34 дүнгүй цаг заасан.
Дадлагын явцад тохиолдсон бэрхшээл, түүнээс гарсан арга
зам:
Хамгийн түрүүн тулгарсан асуудал бол сандрал. Үүнийг
тольтой ярих, цуг явсан хүүхдүүддээ орох хичээлээ ярьж өгөх замаар сандралаа
дарж чадсан.
Мэдээлэл зүйн багшийн хичээл заах амин хэрэгсэл нь
компьютер байдаг. Харин миний дадлага хийсэн сургуулийн компьютерууд нь
ажиллагаатай боловч дагалдах төхөөрөмжүүдийг нь багш нар аваад өгөөгүй учираас
асахгүй компьютерууд байсан. Компьютер дээр хичээлээ заана гэсэн бодолтой
эндээс очсон боловч компьютер асахгүй танхимуудад заадаг учираас их сэтгэлээр
унадаг байсан. Мөн компьютер дээр заах хичээлүүдийг ангид уламжлалтаар заах
хэцүү байсан. Практик үйл ажиллагаатай хичээлийг заахдаа өөрөө сурагчдад
проектор дээр харуулан, тайлбарлан хийж үзүүлээд дараа нь хичээлд аль болох
идэвхигүй оролцож байгаа хүүхдийг мөн идэвхитэй оролцож байгаа хүүхдийг ээлжээр
дуудан 1, 1 алхмаар нь сурагчдаар
хийлгэж хичээлээ ордог байсан. Мөн зарим үед цуг дадлагажигч оюутнуудын
хулганыг гуйж аваад өрөөнийхөө бүх уртасгагчийг авч очиж 4-н компьютер асааж
хичээл ордог. Ихэнхдээ анги танхимд нь хичээлээ орсон. Компьютергүй гээд хичээлээ
зааж чаддаггүй биш харин ямар ч нөхцөлд хичээлээ зааж чаддаг байх хэрэгтэй
гэсэн багшийн минь үг надад урам өгч байсан болохоор би компьтер байхгүй байсан
ч хичээлээ төлөвлөгөөнийхөө дагуу зааж чадсан нь би өөрт тулгарсан хамгийн том
бэрхшээлээ давсны илэрхийлэл болох байх гэж бодож байна.
Шинээр сурч мэдсэн зүйлс:
Хичээлийг хэрхэн төлөвлөж яаж заавал сурагчид ойлгох вэ?
гэдэг талаар маш их зүйлийг сурч авсан. Мөн хэрэглэгдэхүүн ямар чухал болохийг
сурагчдыг сэдэлцүүлж, өөртөө татаж байж хичээлээ заахгүй бол хичээл үр дүнгүй
болдог гэдгийг ойлгож авсан.
Мэргэжлийн багш болон дадлагажигч багш нарын хичээлд
сууснаар арга аргын хослолыг хэрхэн хаана хэрэглэх талаар илүү ихийг мэдэж
авсан.
Мөн ангитай хэрхэн ажилладаг талаар, сурагчидтай хэрхэн
ажиллах талаар маш ихийг сурч авлаа.
Сургууль багш нарын зүгээс үзүүлсэн дэмжлэг туслалцаа:
·
Байраар хангаж өгсөн
·
Мэдэхгүй
зүйлээ асуухад хэлж өгч байв
·
Заримдаа
хэрэглэгдэхүүн үнэгүй гаргаж өгдөг
·
Дадлага
хийх боломжийг хангаж өгсөн
Хийсэн ажлууд:
Дадлагын хугацаанд:
·
“Үндэсний
хувцасаараа гоёцгооё өдөрлөг”
·
“Black
and White”
party
·
Спортын
нэг өдөр
·
Түргэн
бичлэгийн уралдаан
·
Ээждээ
барих бидний бэлэг
·
Аавдаа
ахдаа барих миний бэлэг гэх мэт уралдаан
болон тэмцээнийг зохиох төлөвлөгөөтэй байсан.
Эдгээр ажлыг 90%-тай биелүүлсэн. Эдгээр ажлын үр дүнг
товч дурьдвал:
"Үндэсний хувцасаараа гоёцгооё” өдөрлөгийн хүрээнд
10 гаруй хоногийн хугацаанд зохион байгууллаа. Уг өдөрлөгийн хүрээнд олон
төрлийн тэмцээнүүдийг явуулав. Шагайн наадгай, түргэн хэллэгийн тэмцээнийг
урьдчилан өмнө нь явуулж дүнг нь гаргаж бусад тэмцээнийг өдөрлөг дээр явуулав.

Тэмцээнүүдийн үеээр
“Black
and White” party
Уг тэмцээн нь сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон
өнгөрөөх зорилготой байлаа. Энэхүү party-д 9-12-р ангийн сурагчид идэвхитэй хамрагдлаа.


Бүжгийн тэмцээн хөгжөөнт
тэмцээн
“Спортын нэг өдөр”
Багш, оюутан багш нарын хамтын үйл ажиллагааг дэмжих
зорилготой байлаа.
Тэмцээний үеээр шагналаа
авч байгаа нь
“Аавдаа ахдаа барих миний бэлэг:”
3 сарын 18-г тохиолдуулан аав болон ахдаа бэлэг барих.
Ингэхдээ өөрийн мэдээлэл зүйн хичээлээр олж авсан мэдлэгийг ашиглаж бүтээл
хийнэ.

1-р байр 9б ангийн сурагч Лхамаа
Уралдаанд эхний байранд орсон сурагчид
“Түргэн бичлэгийн уралдаан:”
12-р ангийнхны дунд зохиов. Энэ уралдаанд 12а ангийн
сурагч Мөнгөнсүх тэргүүн байр эзлэв.
Анги даалт:
Дадлагын хугацаанд 7а ангийг даан ажиллалаа. 7а анги нь
27 суралцагчидтай. Үүнээс 14 нь хөвгүүд, 13 нь охид. Ангийн даргаар Дашцэрэн
ажиллаж байна.

Ангид зохиосон ажлууд:
·
“Заал
авах”
·
“Би
бүгдийг чадна”
·
“ангийн
хурал хийх ”
·
“Ээждээ
барих сэтгэлийн үг” мэндчилгээ илгээх
·
“Цэвэр
агаар ” экскурс аялал
·
“Сагсан
бөмбөгийн тэмцээн” гэх мэт ажлуудыг зохион байгууллаа.
Ангид зохиосон ажлыг төлөвлөгөөнөөс 90%-н гүйцэтгэлтэй
зохион байгуулсан.
Мөн ангийн сурагчдаас хэрэгцээ, темпрамент, өөртөө итгэх итгэл, гэр бүл дэх
зовиур зэрэг судалгаа авсан.
7а ангийн сурагчдаас авсан “Хэрэгцээ”-ий судалгаа
Ангийн 27 сурагчаас 22
сурагч судалгаанд оролцсон. Судалгааны үр дүн:
№
|
Тэмцээн
|
Саналын тоо
|
1
|
Сагс тоглох
|
14
|
2
|
Би хэн бэ? тэмцээн
|
13
|
3
|
Аялал
|
9
|
4
|
Аха
|
8
|
5
|
Алтан хонх
|
4
|
6
|
Аск
|
1
|
7
|
5000 уналт
|
4
|
8
|
Хөл бөмбөг
|
2
|
9
|
Тата тунгаа
|
2
|
10
|
Жүжигчилсэн тоглолт
|
1
|
11
|
Бүжгийн тэмцээн
|
1
|
12
|
Барилдах
|
1
|

Энэхүү судалгаанд
үндэслэн ангийн ажлын төлөвлөгөөг
боловсруулав.
Ангийн сурагчдын темпраментийн судалгааны үр дүн
Ангийн сурагчдаас темпрамент болон өөртөө итгэх итгэлийн судалгаа авсан. Үр
дүнг графикаар харууллаа. Ангийн 19 сурагч судалгаанд хамрагдсан.

№
|
Нэрс
|
холерик
|
сангвиник
|
флегматик
|
меланхолик
|
Зан
төлөв
|
1
|
Доржпүрэв
|
12
|
15
|
13
|
10
|
сангвиник
|
2
|
Ган-Очир
|
6
|
6
|
7
|
2
|
флегматик
|
3
|
Цэрэнчимэг
|
11
|
14
|
13
|
13
|
сангвиник
|
4
|
Энхсайхан
|
9
|
10
|
12
|
8
|
флегматик
|
5
|
Э.Буянжаргал
|
12
|
10
|
10
|
11
|
холерик
|
6
|
Баялагмаа
|
5
|
13
|
6
|
7
|
сангвиник
|
7
|
Ч.Бямбасүрэн
|
10
|
11
|
10
|
7
|
сангвиник
|
8
|
Зб.Алтангэрэл
|
5
|
10
|
7
|
6
|
сангвиник
|
9
|
Эрдэнэбулган
|
5
|
2
|
5
|
5
|
Флегматик, холерик, меланхолик
|
10
|
З.Алтангэрэл
|
11
|
10
|
5
|
3
|
холерик
|
11
|
Цэдэвдорж
|
12
|
16
|
10
|
11
|
сангвиник
|
12
|
Болормаа
|
7
|
10
|
10
|
8
|
Сангвиник, флегматик
|
13
|
Баярцэцэг
|
13
|
12
|
15
|
15
|
Флегматик, меланхолик
|
14
|
С.Буянжаргал
|
9
|
17
|
11
|
11
|
сангвиник
|
15
|
Дуламсүрэн
|
10
|
12
|
9
|
13
|
меланхолик
|
16
|
Пүрэвсүрэн
|
6
|
9
|
12
|
8
|
флегматик
|
17
|
Намуунгэрэл
|
7
|
12
|
12
|
9
|
сангвиник
|
18
|
Минжмаа
|
10
|
17
|
14
|
11
|
сангвиник
|
19
|
3
|
10
|
7
|
3
|
Энэ судалгаанаас үзэхэд
ангийн ихэнх сурагчид сангвиник зан төлөвтэй болох нь харагдаж байна. Ангийн 23
сурагч хамрагдсан.
Өөртөө итгэх итгэлийн судалгааны үр дүн

Дүгнэлт :
Ангийн сурагчдын 63% нь өөртөө итгэлтэй байгаа нь
сайшаалтай. Хүн өөртөө итгэлтэй байж бүгдийг даван дийлдэг.
Ангид зохиосон ажлаас дурьдвал:
Заал авав. Үүний зорилго нь ангийн сурагчидтай танилцан,
хэн хэрхэн тоглодог авхаалтай талаар судлах.


Сурагчид бадминтанд сонирхолтой гэдэг нь харагдлаа
Би бүгдийг чадна тэмцээн
Хүүхдийн цогц чадамжийг хөгжүүлэх зорилготой.



Цэцэн хүүхэд хөгжөөнт тэмцээнд шалгаран
үлдсэн ангийн сурагчид хөгжөөнт тэмцээн
Ээждээ барих бидний бэлэг
Ангийн сурагчдад ээждээ бэлэг барихад нь туслах
зорилготой.


Ангийн хурал
Ангийн хурал зохион байгуулж ангид тохиолдож буй
асуудлуудын талаар ярилцав.


Ангийн хурлын дараа
судалгаа Хурлын
протокол
авч байгаа нь
Нутагтай танилцах “Цэвэр агаар” экскурс аялал
Түүх соёлоо мэдэх.
Нутагтай танилцах.




тэмцээний дараа шагналаа
хувааж байгаа нь
Сагсан бөмбөгийн тэмцээн
Сурагчдын чөлөөт цагийг
зөв боловсон өнгөрөөх,багаар ажиллах чадварт сургах,бие бялдрыг чийрэгжүүлэх


З.Алтангэрэл ахлагчтай баг тамирчид тэргүүн байр эзлэв
Өөртөө өгч буй дүгнэлт :
Дадлагын хугацаанд маш ихийг мэдэж авсан. Өөрт тулгарсан
бэрхшээлээ даван туулж чадсанаараа ямар
ч нөхцөлд ажиллах чадвараас бага ч гэсэн эзэмшиж чадсан гэж бодож байна. Дадлагын хугацаанд ангитай ажиллаж ангитай
хэрхэн ажилладаг мөн сурагчидтай хэрхэн ажиллах талаар бага ч гэсэн чадвартай
болсон.
Түүнчлэн хичээл заахдаа юуг анхаарах, яаж заавал сурагчид
илүү ойлгодог талаарх багшийн эв дүйд бусдаас суралцаж хичээл заахдаа аль болох
сурагч нэг бүрийг хөгжүүлэх тал дээр ажиллаж чадсан.
СХД-ыг боловсронгуй болгох талаар өгөх санал:
·
Дадлагын
хугацааг уртасгах
·
Дадлага
хайж байгаа сургууоиудын техник хангамжийн бололцоог судалсны дараа оюутнаа
явуулах
Хавсралт:
Сургууль,
багш, кабинеттай танилцав.
Сургуулийн танилцуулга:

Архангай аймгийн Хашаат сумын бүрэн дунд сургууль нь 38
багш 22 ажилчин 600 гаруй суралцагчидтай. Сургуулийн захиралиар
З.Отгончимэг, Сургалтын менежерээр
Н.Анхбаатар, Нийгмийн ажилтанаар Лха.Мөнхжаргал тус тус ажиллаж байна.![]() |
|||
![]() |
|||
Анги даалт:


Мэдээлэл зүйн кабинет:



Кабинет нь 9 дэлгэц, 9 процессор, 4 гартай.
Кабинетэд хийсэн ажил:


Гарнуудад монгол үсгүүд
наав. .
Бүтээлч даалгавар:
Сэдэв:
Мэдээлэл зүйн хичээлээр гэрийн даалгавар хэрхэн хийх зөвлөмж боловсруулах
Зорилго: Мэдээлэл зүйн хичээлийн гэрийн даалгаварт
сурагчид хэр ач холбогдол өгдөг талаар болон сурагчдад гэрийн даалгавар хийхэд
гарах бэрхшээлийг судлан түүнийг даван туулах зөвлөмж боловсруулах
Зорилт: Мэдээлэл зүйн хичээлийн гэрийн даалгаварын
байдлыг судлах
Мэдээлэл
зүйн хичээлийн гэрийн даалгаварын талаар судалгаа авах
Судалгааг
боловсруулан үр дүнд хүрэх
Судалгааны арга зүй:
•
Асуулгын
арга
/хаалттай болон нээлттэй /
•
Математик
боловсруулалтын арга
•
Ном
зохиол судлах арга
Судалгаанд Архангай аймгийн Хашаат сумын ЕББДС-ийн 6, 7,
9-р ангийн нийт 70 сурагч хамрагдсан.
Практик судалгааны хэсэг:
1. Багш чинь мэдээлэл зүйн хичээлийн гэрийн даалгаварыг ямар
хэлбэрээр өгдөг вэ?








Дүгнэлт:
Эдгээр судалгаанаас үзэхэд мэдээлэл зүйн хичээлд сурагчид
ач холбогдол өгдөггүйн дээр багшийн өгсөн даалгавар судагчдыг хөгжүүлэх
боломжгүй нь харагдаж байна. Иймээс цаашид ЕБС-н багшаас мөн судалгаа авах
хэрэгтэй юм байна.
Судалганы үр дүнд
багш хоёр дахь хичээл болох гэрийн даалгавраа зөв оновчтой өгөхгүй бол зүгээр л
сонирхолгүй хуулан бичлэг болдог гэдгийг мэдэж авсны үр дүнд цаашид багшийн өгч
буй даалгаварыг сурагчдын сонирхолд нийцүүлэн сонирхолтой, бүтээлч байдлаар өгч
үзэх бодолтой байна.








0 comments :
Post a Comment